МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдрийн онцлох хүнээр тодроод байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ял оноосныг МАХН-ын гишүүд дэмжигчид нь эсэргүүцэж, улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа. Тэгвэл нөгөө талаас Н.Энхбаяр ял оноож чадвал Монголын шүүх ажлаа хийж чадаж байна гэж ойлгох хүн цөөнгүй. Н.Энхбаярын шүүх хурлын талаар түүний эргэн тойрны, улс төрийн хүрээнийхэн хэрхэн үзэж байгаа эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Шүүхийн шийдвэрээс шалтгаалаад хуулийн салбарт өөрчлөлт орохгүй
- Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү л дээ. Маш их мөнгөтэй өрсөлдөнө, эрх мэдэлтэй зодолдоно, нийгэмд нэр нөлөөтэй хүмүүсийн дургүйг хүргэнэ гэсэн үг. Энэ гурван зүйл хэр баргийн хүнийг дарж алдаг юм. Авлигачдын амнаас байнга гардаг үг нь "Хэлмэгдлээ, хүний эрх зөрчлөө" юм шиг байна лээ. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүний нэг зүйлээр их бахархаж байгаа. Өнөөдөр түүний амнаас "Хууль шүүхийн байгууллагыг өөрчлөх ёстой, хүний эрхийг хамгаалах ёстой" гэдэг үг гарч байгаад нь баярлаж байна. Өөрөө эрх барьж байх үед ийм зүйл ярьдаггүй байлаа. Түүнийг Ерөнхий сайд байхад Францаас хүн хулгайлж авчраад алж л байсан. Зохисгүй олон зүйл гарч байсан даа. Ямар ч байсан авлигатай тэмцэх үйл ажиллагааг сулруулж болохгүй. Засгийн газрын асуудал шүүхийн байгууллагын ажлаас тусдаа гэдгийг анх бид хэлж байсан. Тэр байр суурь хэвээрээ. Яагаад гэвэл Засгийн газар байгуулагдахдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой гэрээ хийсэн зүйл огт байхгүй. Тийм яриа ч байхгүй. Би Хууль зүйн сайдын хувьд хэлье. Шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд Хууль зүйн сайд оролцох боломж байхгүй. Шүүх бол шийдвэрээ гаргана биз. Ямар шийдвэр гаргахыг нь би мэдэхгүй. Шүүхийн шийдвэр яаж гарснаас шалтгаалаад Хууль зүйн салбар өөрчлөлт орохгүй. Засгийн газрын тогтвортой байдалд ч нөлөөлөхгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Дээд шүүх ялыг хэвээр үлдээвэл дахиад шог үзэгдэл болно
- Энэ чинь эрх баригчдын шоу байхгүй юу. Бид мэдэж байгаа, хуульч гэдэг бол зөвхөн Зоригт, Соёмбо Эрдэнэ биш, бас нөгөө Сарантуяа, Эрдэнэчулууны эхнэр Эрдэнэсувд ч биш гэдгийг. Өнөөдөр Монголд мянга гаруй хуульч ажиллаж байна Н.Энхбаярыг шүүх ажиллагааг хүмүүс телевизээр бүгд харсан, ойлгосон Нийслэлийн шүүх, Дээд шүүх бол шинэ юмыг олж тогтоодоггүй. Эдгээр шүүх нь анхны юмыг л зөв үү, буруу юу гэж үнэлдэг. Тэгвэл анхны шүүх хурлыг монголчууд бүгдээрээ харлаа Олонх хуульч нь одоо ярьцгааж байна, энэ хэргийг ядаж мөрдөн байцаах ажиллагаанд нь буцаах ёстой байж дээ гэж. Би ч гэсэн олон хэрэг дээр ажиллаж байсны хувьд үүнийг бас мэдэж байна. Хэрвээ анхан шатны шүүх хурал хаалттай болсон бол өөр хэрэг, хүмүүс сайтар ойлгохгүй байсан байх. Гэтэл одоо бүх юм ойлгомжтой. Илэрхий буруу ташаа мөрдсөн нөхцөлд хэргийг цагаатгасангүй. Тиймээс би Дээд шүүхэд найдахгүй байна. Хэрвээ Дээд шүүх ялыг хэвээр үлдээвэл дахиад шог үзэгдэл болно. Шүүхиин шийдвэр гарахын өмнө энд тэндгүй сонин хэвлэлээр Н.Энхбаяр даргьн муулсан материалууд нийтлэгдэж байлаа. Ийм үед дандаа буруу шийдвэр гарч байсан. Гэхдээ бид сайн шийдвэр гараасай гэж хүсч байгаа.
М.Энхсайхан: Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй
- Анхан шатны шүүхийн ажиллагаа нь олон түмний нүдэн дээр явагдсан. Энэ бол шүүхийн практикт гарсан анхны тохиолдол. Шүүхийн зөв бурууг би хэлж мэдэхгүй юм. Харин шүүх ил тодоор шууд эфирт хуралдсанаараа хэлэлцэгдэж байгаа нь асуудлыг улс төр биш гэдгийг нотолчих шиг болсон. Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх ил тод ажилласан.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Н.Энхбаяр даргыг анх баригдахаас эхлээд л МҮАН санаа зовж байгаагаа илэрхийлсэн, хамт байлцсан. Ямар ч тохиолдолд “Шударга ёс” эвслийн эв нэгдлийг хамгаалж үлдэхийн төлөө байсан. Шүүхийн шийдвэрээс, эсвэл ямар нэгэн хүнээс болж эвслийг, төр засгийг бужигнуулах үйл ажиллагаа хийх нь зөв зүйл биш. Би анхнаасаа энэ тухайгаа хэлж байсан. Гэхдээ тийм зүйл болоогүй байх. Бид одоо ч гэсэн Н.Энхбаяр даргын талаар гарсан шүүхийн шийдвэрт сэтгэл тавьсан хэвээрээ байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гэдэг эцсийнх биш. Дараа дараагийн шатны шүүх гэж бий. Тэгэхээр Н.Энхбаяр дарга өнөөдөртөө ялтан биш. Тиймээс бидэнд илүү өргөн бололцоо бий. Амьдрал өөрөө баян. Ганц шүүхийн шийдвэрээр бүх хаалга цонхоо хааж болохгүй. Тиймээс Н.Энхбаяр даргын асуудлаар бүх улс төрийг хааж, төрийн үйл ажиллагааг зогсоох үйлдлийг хамтрагчид маань хийхгүй байх гэж найдаж байна.
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав: Прокурорын байгууллагаас энэ бүхэнд ямар ч хууль зөрчсөн үйлдэл байхгүй.
С.Нарангэрэл: Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэсэн захиалга
- Энэ хэрэг анхнаасаа улс төрийн зорилготойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн. Н.Энхбаярыг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэсэн улс төрийн захиалгыг хэргийг шүүн таслах ажиллагаанд оролцсон мөрдөн байцаагчид, улсын яллагч авсан. Ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаяр шоронд хоригдож байх ёстой гэж тэр. Тиймээс би Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчид холбогдох хэргийг улс төрийн захиалгаар дэглэсэн шүүхийн жүжиг гэж дүгнэж байна. ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж энэ хэргийг зохион байгуулсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль бус гарсан учраас Улсын дээд шүүхийн хяналтын шатанд хандана. Мөн УДШ-ийн бүх шүүгчдийн хуралдаанд эсэргүүцэл бичиж өгөөч гэж хандана. Нааштай шийдвэр гарахгүй бол хүний эрхийг дээдэлдэг олон улсын шүүхэд хандахаар төлөвлөж байна.
Ц.Оюунбаатар: Энэ хүн бол хэлмэгдсэн. Хэзээ нэгэн цагт цагаадна
- Сэтгэл зүй, эрүүл мэндийн байдал нь ноцтой хүнд байна. Босч явж чадахаа больсон, хөл нь мэдээгүй болчихоод байгаа. Үүнд бид анхаарал тавьж байна. Хүний эрхийн төлөө ажил¬ладаг олон улсын байгууллагууд, тухайлбал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Европын хүний эрхийн комисс, Эмнести интернэшнл олон улсын байгууллагад хандаж байна. Украины Ерөнхий сайд асан Юлиа Тимошенкогийн хэргийг бас судалж байна. 650 сая еврогийн алдагдалтай гэрээ хийсэн тэр хүнийг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага хамгаалалтдаа авлаа. Гэтэл Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа ашигласан гэдгийг нотлох баримт нэг ч байхгүй. Энэ хүн бол хэлмэгдсэн. Хэзээ нэгэн цагт цагаадна. Зарим нэг хүн шиг Н.Энхбаярт бялдуучлах, магтан шагших сонирхол надад байхгүй.

24tsag.mn
Сэтгэгдэл (36)