Өнөөдрийн 9 цагийн байдлаар Баянхошуу орчмын агаарын чанарын индекс 300-г хол давав. Харин 1-р хороолол, Дамбадаржаа, Толгойт, МҮОНРТ орчим 200-г давсан байдалтай байна. Тодруулбал, АЧИ 200 хүрсэн тохиолдолд "Бохирдолтой", 300 хүрвэл "Их бохирдолтой" гэж үзнэ. Энэ үед удаан хугацаагаар гадаа байхад хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Түүнчлэн зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.