Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2024.12.15/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27-29 хэм , бусад хэсгээр -20…-22 хэм, өдөртөө -10-12 хэмийн хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -23-25 хэм, өдөртөө -9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -24-26 хэм, өдөртөө -10-12 хэм хүйтэн байна.
БУСАД НУТГААР: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, шөнөдөө Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -37-42 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -31-36 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12-17 хэм, бусад нутгаар -20-25 хэм байна.
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -24-29 хэм Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -17-22 хэм, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2-7 хэм, бусад нутгаар -8-13 хэм хүйтэн байна.