Стандарт, хэмжил зүйн газраас мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хамтарсан үзлэг, хяналт шалгалт хийхээр болсон байна.
Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мал, амьтны гаралтай чанар, аюулгүй байдалд хамтарсан үзлэг, хяналт шалгалт хийж, зөвлөмж өгөхөөр болсон байна.
Энэхүү ажлыг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лабораторитой хамтран хийх аж. Шалгалтыг Баянзүрх захаас эхлүүлнэ.