Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тохиолдуулан Хамтдаа сэргийлье! “Таны сонголт-Бидний ирээдүй” үзэсгэлэн, нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ өнөөдөр Монголын уран зургийн галерей, Соёлын төв өргөөгийн "Б" корпусын хоёр давхарт 12:30 цагт эхэлнэ. Үзэсгэлэнд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон үндэсний төрийн болон төрийн бус байгууллага хамт олон өөрсдийн боловсруулан хэвлэж гаргасан мэдээллийн зурагт хуудас, товхимолоо тавих юм байна.
Д.Ундрах 24tsag.mn