НИТХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БЗД-ийн 26-р хороонд байрлах "Том жаал" цэцэрлэг дэх санал авах байранд саналаа өглөө.
Тэрбээр "Сонгуульд санал өгөх нь төрийн эрх барих байгууллагат оролцож байгаа Үндсэн хуулийн хамгийн том эрх чөлөө юм. Тийм учраас УИХ-ын сонгуультай адилхан идэвхтэй саналаа өгөхийг залуучуудад уриалж байна. НИТХ таны амьдралд илүү ойрхон шийдвэрүүдийг гаргадаг. Тийм учраас иргэд илүү бодитой сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл (4)