Ирэх оны төсвийн асуудал одоогийн халуун сэдэв болоод байгаа билээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авсан нь анхны тохиолдол болсныг зарим улс төрчид дурдсаар байгаа.
Ийнхүү төсөв УИХ-аас Засгийн газар руу буцсан юм. Ийнхүү Засгийн газар өнөөдөр /2024.12.04/ хуралдаж, 2025 оны төсвийн зарлагыг танаж, дахин өргөн барихаар болжээ. Түүнчлэн өмнө нь өргөн барьсан төсвийн алдагдал 1,9 тэрбум байсан бол энэ удаад алдагдлыг 1,4 их наяд төгрөгийг бууруулж өргөн барьж буй аж. Энэ талаар Сангийн сайд
Б.Жавхлан "Дахин өргөн барих 2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, 18,3 тэрбумын соёлын эрхийн бичгийг хасаж, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан" гэсэн тайлбарыг өгчээ.
Тодруулбал, соёлын эрхийн бичиг, кино урлаг дэмжих, сургалт, семинарын, гадаад томилолтын, тээврийн үйлчилгээний, зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлсний, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулах аж.
Төсвийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм.