Нийслэлийн ЭМГ ба ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэх чиглэлд мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд өнгөрсөн долоо хоногт амбулатороор 1200 үзлэг хийгдсэн байна. Үүний 902 тохиолдол нь томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Насны ангиллаар авч үзвэл, томуугийн өвчлөлийн 86 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж байна. 0-2 насны хүүхдүүд 21,2 хувийг, 2-4 насны хүүхдүүд 23,5 хувийг, 5-9 насны хүүхдүүд 19,5 хувийг, 10-15 насны хүүхдүүд 22 хувийг эзэлж байна. Эндээс үзвэл томуугаар хүүхдүүд өвчлэх эрсдэл өндөр байна" гэв.