Манай улс ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр “шүд цоорох өвчний тархалт өндөр” орны тоонд орж байна. Тиймээс сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаа нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн билээ. Тэгвэл 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийслэлийн ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн 11 102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Эдгээр хүүхдүүдийн 80.7 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа бол 20 хувь нь шүдний гажигтай хэмээн оношлогдсон байгаа юм.