"Баавгай болохсон" уран сайхны киноны зохиолч, найруулагч П.Золжаргал 2024 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Япон улсын "Элчин сайдын өргөмжлөл" хүртэхээр болжээ.
Найруулагч П.Золжаргалын хувьд 2008 онд Япон улсын “Обирин” хувийн их сургуулийн кино найруулагчийн ангид суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцэж, төгссөн. Тэрбээр "Баавгай болохсон" уран сайхны киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс бичиж эхэлсэн. Мөн хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлж байжээ.