Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн зураг бүхий сэрэмжлүүлгийг зорчигч тээврийн автобусанд байрлуулдаг болжээ.
Энэ оны эхний арван сарын байдлаар Нийслэл хотод халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 3598 гомдол мэдээлэл бүргэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн олон нийтийн газар, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн тээврээр зорчиж явахад хамгийн их тохиолдсон байна.
Иймд уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас нийтийн тээврийн автобусны буудлуудад үзлэг шалгалт хийж, нийтийн тээврийн автобусны сурталчилгааны самбар дээр сэрэмжлүүлэг мэдээллийг байршуулж, хулгайн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байгаа 20 орчим тооны иргэдийн мэдээллийг сэрэмжлүүлэг болгон шторкоор явуулж эхэллээ.