Хөдөө аж ахуйн биржээр анх удаа үрийн буудайн дуудлага худалдааг Хөдөө аж ахуйн корпорацитай хамтран зохион байгууллаа. Тус дуудлага худалдаагаар нийт 561 сая төгрөгийн үнэ бүхий 2025 оны хаврын тариалалтад олгох энэ оны ургацын шинэ үрийн болон тэжээлийн тарималын үрийг арилжжээ.
Дуудлага худалдаагаар:
-Дархан 144
-Алтайская 70
-Юнион
-Гонец
-Бурятская остистия
-Алтайская 325 зэрэг сортын үрүүд худалдаалагдахаар бүртгүүлсэн бөгөөд нийт 13 ААН-үүд дуудлага худалдаанд оролцжээ.
Цаашид үрийн буудайн дуудлага худалдааг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд аж.