Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын нэг маягийн жишиг зургийг боловсруулахад олон талын төлөөллийн саналыг нэгтгэж, тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт цэцэрлэгийн эрхлэгч нар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэлийн сургууль, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил буюу барилгын компани, архитектор зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, санал шийдлээ хэлэлцсэн байна.
Цэцэрлэгийн барилгын нэг маягийн жишиг зургийг боловсруулснаар тогтмол стандарт мөрдөж, зардал болон цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой аж.