Усны газрын дарга З.Батбаяр "Улаанбаатарт баттай бус мэдээллээр 680 мянган жорлон байна. Мөн Улаанбаатарт УСУГ-ын худгаас гадна 17 мянга гаруй худаг байгаа. Нэг худгийг тойроод 40 жорлон байгаа гэсэн үг. Жорлонгийн тоог эрс багасгахгүй бол аюул үргэлжилсээр байх нь. Байшин барих гэж байгаа бол эхлээд цэвэр, бохир усныхаа шугамыг татах хэрэгтэй. Худаг болгон дээр тоолуур тавина. Өнөөдрөөс эхлээд тоолуургүй ус ашиглалт байх юм бол хууль бус буюу зөвшөөрөлгүй ус ашигласан байна гэж үзээд торгож, усны төлбөрийг авна. Торгууль нь ашиглаж болох усны нөөцийг гурваас үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүн. Цахим тоолуур тавих төлөвлөгөөтэй байгаа. Усны үнэ нэмж байгаа асуудал нь хэмнэх явдал. Усны төлбөр төлөхгүй явж ирсэн зочид буудал, үсчин, ресторан, цайны газар, хувийн сургууль, хувийн эмнэлгүүдэд ус ашигласны төлбөрийг нэмж тооцно" гэх мэдээллийг өглөө.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)