Монголын хамгийн том хувцас загварын “Гоёл наадам”-ыг Монголын дизейнеруудын холбооноос 37 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, энэ сарын 20,21-ний өдрүүдэд хувцас загварыг тайзнаа танилцуулж, алхана. Харин шилдгүүдийг шагнах гала шоу энэ сарын 23-ны өдөр болох юм. Наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулж буй бөгөөд одоогоор хаана болох нь тодорхойгүй байна.
Наадмын сүүлийн өдөр,
ГРАН-ПРИ Дизайнер
ТОП Модель
Шилдэг Дизайнер
Шилдэг Залуу Дизайнер
Наадмын тусгай шагналт Дизайнер
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч
Шилдэг Фото Модель
Шилдэг Загвар зохион бүтээх Товчоо
Шилдэг Нүүр будагч
Шилдэг Үс засалч
Ивээн тэтгэгчийн тусгай шагналуудыг гардуулах ажээ.
Сэтгэгдэл (1)