Хотын ерөнхий менежерээр Ц.Төрхүүг 2024 оны нэгдүгээр сард томилж байсан бол түүний оронд Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга асан Г.Батзоригийг томилжээ. Тэрбээр 2013-2016 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан. Улмаар 2019 онд Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга, 2020-2021 онд Нийслэлийн газрын албаны дарга, 2024 оноос Хот байгуулалт, хотын стандарт хяналтын газрын дарга, хотын Ерөнхий архитектор, Хотын дарга Х.Нямбаатарын Хот байгуулалт, газрын харилцаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж иржээ.