Увс аймгийн Зүүнговь суманд малын гоц халдварт боом өвчин гарчээ. Боом өвчин үүсгэгч Bacillus anthracis нь гадаад орчны таагүй нөлөөлөл болон хими, физикийн үйлчлэлд их тэсвэртэй. Малын өтөг бууц, хэвтэрт маш удаан хугацаагаар, амьтны үсэнд 3-5 сар, арьс ширэнд 1 жил амьдрах чадвартай тул халдвар үүсгэх эрсдэл тогтмол өндөр байдаг аж.
Халдвар дамжих зам
- Шууд хавьталын замаар: өвчнөөр үхэж буй амьтны эд эрхтэнтэй хүрэлцэх, эдгээр амьтдыг хазсан ялаа шумуулд хазуулах /энэ тохиолдолд ялаа шумуул нь өвчин тээгч болно/, халдварлагдсан ноос арьс шир эсвэл хөрс бууц зэрэгт хүрэлцэхэд халдвар авна. Тохиолдлын хэлбэр 95%-ийг эзэлдэг.
- Амьсгалын замаар: үйлдвэрлэлийн /арьс шийр, ноос ноолуур боловсруулах үйлдвэр г.м/ агааржуулалт муутай нөхцөлд Боомын үүсгэгч нян нь амьсгалын замаар халдвар үүсгэж болно.
- Ходоод гэдэсний замаар: халдварласан малын махыг дутуу болгож идсэнээс үүснэ.
Халдварт өртөх эрсдэлтэй хүн ам
- Арьс ширний үйлдвэрийн ажилчид
- ХАА-н мэргэжлийн хүмүүс
- Малчид
- Малын эмч нар
- Нян судлаач эмч нар
Хүн боомын халдварыг авсан тохиолдолд илрэх шинж
- Арьс салстын хэлбэрийн үед халдвар орсон газрын арьс салст дээр эхлээд улаан цэг үүсч, өндөр халуурч загатгах дараа нь гүвтрүүтэх цэврүүтэх, хар тав үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
- Малчид өвчнөөр үхсэн малтай харьцах, халдвараас биеэ хамгаалах талаар мэдлэг дадал эзэмшээгүйн улмаас өвчтэй, үхсэн малын түүхий эд, махыг төв сууринд оруулж борлуулах явдал нь халдвар гарах нөхцөл болж байгаа тул үүнд тавих хяналтыг сайжруулах хүнс худалдааны ажилчид хувь хүнээс баталгаагүй мах худалдан авахгүй байх
- Мах сүү, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
- Мал эмнэлэг хяналтын зөвшөөрөлтэй махыг худалдах, худалдан авах
- Өвчтэй болон үхсэн малтай хувийн хамгаалах хэрэгсэлгүй харьцахгүй байх
- Хувийн ариун цэврийн дэглэм сайтар сахих
- Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед мах, арьс шир болон бусад түүхий эдтэй аль болох харьцахгүй байх
- Өвчтэй буюу үхсэн малтай харьцсаны дараа ариутгалын бодис уусмалаар гар хувцас хэрэгслэлээ халдваргүйжүүлэх
- Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах
- Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах
Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандан тусламж үйлчилгээг авах шаардлагатай.
Сэтгэгдэл (1)