Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид хөдөлмөрийн бүтээмжийг нэмэх тал дээр Эдийн засаг, хөгжлийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй ойлголтоо нэг болгож, бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжихэд анхаарна.
Энэ тухай ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Монголын бүтээмжийн төв ТББ-ын удирдлагуудтай уулзаж, бүтээмжийн мастер төлөвлөгөө гаргах талаар санал солилцлоо. Тус байгууллагатай хамтран манай улсад бүтээн байгуулалт өрнөж буй гол салбар, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэдий хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх бүтээмжтэй холбоотой мастер төлөвлөгөө гаргахаар болжээ. Мөн, монгол хүний бүтээмжийг сайжруулахтай холбоотой Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон гаднаас экспертүүд урьж туршлага судлах санал гаргасан байна.
Засгийн газрын 2024-2028 оны зорилтод “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг бүх түвшинд өрнүүлж, ажилгүйдлийн түвшинг тууштай багасгах бодлого баримталж, монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэхээр тусгасан билээ.
Манай улсад одоогоор хөдөлмөрийн зах зээлд нэг талдаа 30-40 мянган ажлын байрны сул орон тоо байдаг ч нөгөө талдаа ажилгүйдэлтэй гэсэн парапокс үүсээд байгаа, мөн цалин хөлс бага гэдэг ч хөдөлмөрийн бүтээмжийг төдийлөн хөнддөггүйг тус яам мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)