Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 9 цагийн хэмжилтээр МҮОНТ, Толгойт орчимд 65-98 буюу хэвийн байна. Харин 100 айл, Баруун 4 зам орчим бага бохирдолтой байна.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.