Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
08:00-17:30 цагт: Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос “Хамгийн чухал нь эрүүл мэнд” сургалтыг The Corporate Hotel, Conference Hall /Баянгол зочид буудлын ард/ зохион байгуулна.
10:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
11:00 цагт: Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалтын албаны 4 давхарт байрладаг Шуурхай Удирдлагын Төвийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
11:00 цагт: Монголын үнэн сонины 105 жилийн ойд зориулсан "Монголын үнэн сонин монголчуудын оюун санааны үнэт зүйл, монгол үндэстний өмч мөн" эрдэм шинжилгээний эмхтгэлийн нээлт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд болно.