Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж буй. Яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна. Энэ үеэр ар гэрийнхнээс нь тодрууллаа.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж: Одоо шүүх засаглалдаа л найдаж байна даа. Охиныг минь шүүх хуралд оролцуулахаар авч ирэх үед "ээж" гээд л намайг дуудсан. Ээж нь ч гэсэн охиноо үнсээд оруулъя гэж бодож байсан юм. Охиндоо "зоригтой байгаарай, чадна аа" гэж хэлээд л орууллаа. Аав нь уйлаад л байж байгаа. Аавыг нь энд ирэхгүй "тэндээ байж бай" гэчихсэн.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү: Уг нь Эрэвгийлхам гуайгаас болон үр хүүхдүүдээс нь би ганцаараа бас аавтай хамт очиж уучлал гуйсан. Тэгэхэд нааштай л хандаж байх шиг байсан. Одоо гомдолтой гэж байгаа юм байна. Гэхдээ сэтгүүл зүйд нар гарна гэж хүмүүс хэлж байна. Миний эгч олонтой хүн гэдгийг өнөөдөр харж байна. Эгчийг минь чирч гулдчихгүй аваад орчихгүй дээ гэж бодсон. Одоо тийм дүр зургийг дахиж харахгүй байх гэж найдаж байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)