УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат Увс аймгийн Өндөрхангай сумын Хан хөхий нуруу руу зөвшөөрөлгүйгээр буутай нэвтэрсэн тул түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, тус байгалийн цогцолборт газар руу А.Сүхбат нарын арван хүн ангийн зориулалттай буу авч явж болзошгүйг байгаль хамгаалагч илрүүлсэн аж. Тэгвэл дээрх зөрчилд Хан Хөхий нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас А.Сүхбатыг ямар нэг ан хийгээгүй, зөвхөн зөвшөөрөлгүйгээр буутай нэвтэрсэн гэх үндэслэлээр НЭГ САЯ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.