Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд
- Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг 14 ба 25-нд
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 14-нд олгохоор төлөвлөсөн байна.
Үүнээс гадна хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 10-нд олгоно.