Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэлээ гэж Зам тээврийн яамнаас мэдээлэв.
Тус яамны өгсөн мэдээллээр авто тээврээр 121.7 сая, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэжээ. Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн байна.
Тэгвэл бүх төрлийн тээврээр 107 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнээс авто тээврээр 70.5 сая, төмөр замаар 36.5 сая, агаараар 8500 тонн ачаа тээвэрлэснийг албаныхан хэллээ. Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өсжээ.
Тодруулбал, 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 24.2, төмөр замаар тээвэрлэсэн ачаа 14 хувиар тус тус өссөн аж.