"Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлэг болно. Тодруулбал, Нийслэлийн Хяналт шалгалтын газраас Нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулна.
Иймд барилгын материал үйлдвэрлэл, угсралтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд болон салбарын төрийн бус байгууллагууд хүрэлцэн ирэхийг урилаа.