Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад "Багшлах эрх"-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж байна. Сургалтын байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
- Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
- Сургалтын хөтөлбөрт хүүхдийн эрх, хамгаалал, суралцахуйн онол, арга зүй, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга зүй, технологи, үнэлгээний агуулгыг тусгасан байх
- Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
- Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна.
Сэтгэгдэл (1)