Угаарын хийн хордлогод өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Эрсдэлээс сэргийлье-2” аяны хүрээнд “Галлахдаа анхааръя” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж байна.
Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2207 айл өрхийн түлшний хэрэглээ, галын болон пийшин, зуухны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, 4537 иргэнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байна.
Галлахдаа зуух, пийшингийн бүрэн бүтэн байдалд анхаарч, өглөө, оройд агаар сэлгэлт тогтмол хийх нь гэрт тань угаарын хий хуримтлагдахаас сэргийлнэ. Мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч, гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө хамгаалан урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)