Энэ бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 2-нд Их эзэн богд Чингис хааны төрсөн өдөр тохионо. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан. Эл өдөр бүх нийтээрээ амарч, томоохон зах худалдааны төвүүд ч ажилладаггүй. Харин энэ жилийн Монгол бахархлын өдөр бямба гарагт буюу амралтын өдөр таарч буй. Тиймээс зах худалдааны төвүүд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллах аж.