"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш таван удаа хойшилсон байна. Тодруулбал, сүүлд буюу наймдугаар сарын 12-ны товтой шүүх хурал өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшилсон юм. Харин шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэж байв.
Эл шүүх хуралдаан 2024 оны аравдугаар сарын 21-ний өдөр товлогдсоны дагуу эхэллээ.