Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ-ий шигшээ шатны барилдаанууд болж байна.
Тэмцээний 16 насны өсвөрийн ангилалд 81 бөх барилдсанаас Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх О.Сумъяабазар түрүүллээ. Тэрбээр 14 насандаа Сумын заан болжээ.
Хоёрдугаар байрт Орхон аймгийн БТСГ-ын залуу бөх Т.Ган-Эрдэнэ, гуравдугаар байрт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн залуу бөх О.Өсөхбаяр шалгарав.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)