Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр ба Залуучуудын 2024 оны Улсын аварга шалгаруулах барилдаан гурван өдрийн турш Монгол бөхийн өргөөнд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Өсвөрийн шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас бага буюу 16 насанд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Отгонбаатарын Сумъяабазар 9 даваа, нэг ч унаагүй түрүүлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Орхон аймгийн харьяат, Орхон БТСГ-ын бөх Төмөрбаатарын Ган-Эрдэнэ 7 даваа, 2 унаатайгаар дэд байрт шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Улаанбаатар хот БЗД-ийн харьяат, Баянзүрх БТСГ-ын бөх Цэвээндоржийн Өсөхбаяр 7 даваа, 2 унаатайгаар гутгаар байрт шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хөвсгөл БТСГ-ын бөх Баярмагнайн Бадмаанямбуу 5 даваа, 4 унаатайгаар дөрөвдүгээр байр, Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, Хэнтий БТСГ-ын бөх, Амгалангийн Тайванбат 5 даваа, 4 унаатайгаар тавдугаар байр, Архангай аймгийн харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх Бямбадоржийн Буянтогтох 4 даваа, 5 унаатайгаар зургаадугаар байр, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх Эрдэнэбатын Мөнхбаатар 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Архангай аймгийн, Батцэнгэл сумын харьяат, Архангай БТСГ-ын бөх, Эрдэнэбатын Батмагнай 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Ховд аймгийн Булган сумын харьяат, Хан-Уул БТСГ-ын бөх, Болдбаатарын Азжаргал 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, “Тастулек” дэвжээний бөх Бахытжаны Нурайдын 1 даваа 8 унаатайгаар аравдугаар байрт тус тус шалгарлаа.
Энэ насны Уран барилдааны шагналыг Аваргууд академийн О.Мөнхбаатар, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Хутагтын хүчтэн дэвжээний Бат-Эрдэнэд гардуулав.
Дунд нас буюу 17 насны шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас Тува улсын бөх Ооржак Максем 8 даваа, 1 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, Дархан БТСГ-ын бөх, сумын заан Батсүхийн Мөнхжин 7 даваа, 2 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Бат-Өлзийн Ганбаатар 7 даваа, 2 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн бөх Болдсайханы Энхтөгөлдөр 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Хурд” дэвжээний бөх, сумын заан Дашнямын Мөнх-Отгон 5 даваа, 4 унаатайгаар тавдугаар байр, Баян-Өгий аймгийн Сагсай сумын харьяат, Баянгол БТСГ-ын бөх Еркиний Ховланды 5 даваа, 4 унаатайгаар зургаадугаар байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Эв Монгол” клубын бөх Амартүвшиний Буянжаргал 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Улаанбаатар хот, СБД-ийн харьяат, Сүхбаатар БТСГ-ын бөх, сумын заан Жавхланхүүгийн Далайцэрэн 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Сэлэнгэ БТСГ-ын бөх, сумын заан Батсайханы Занданбат 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Баянзүрх БТСГ-ын бөх Мөнхбатын Өсөхжаргал аравдугаар байрт тус тус шалгарав.
Энэ насны Уран барилдааны шагналыг БЗД БТСГ-ын М.Өсөхжаргал, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Сэлэнгэ БТСГ-ын Б.Занданбат нар гардав.
Том буюу 18 насны шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Завхан БТСГ-ын бөх, сумын заан Дармаабазарын Нарантулга 8 даваа, 1 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Төв аймгийн Жаргалант сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, Баянмөнхийн Батжаргал 7 даваа, 2 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Өмнөговь БТСГ-ын бөх Санжаасүрэнгийн Баярбаатар 6 даваа, 3 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Орхон БТСГ-ын бөх Цолмонбаярын Цогт-Эрдэнэ 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Тува улсын бөх Намчаа Сугдер 6 даваа, 3 унаатайгаар тавдугаар байр, Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, Аварга клубын бөх Ариунтуяагийн Дэмүүл 3 даваа, 6 унаатайгаар зургаадугаар байр, Увс аймгийн харьяат, Увс БТСГ-ын бөх Буянжаргалын Данзанравжаа 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Хөвсгөл аймгийн, Рашаант сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, Гансүхийн Лхагвадорж 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Эв Монгол клубын бөх Батхишигийн Бумбацогт 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Аварга дээд сургуулийн бөх , сумын начин Тогоогийн Ням-Очир аравдугаар байрт тус тус шалгарлаа.
Энэ насны Уран барилдааны шагналыг БТСУХ-ны Б.Данзанравжаа, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Их богд дэвжээний Х.Жамбалдорж нарт гардуулав.
Харин Залуучуудын 19-20 насны ангилалд шигшээд мөн 10 бөх шалгарч тойрсноос Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Завхан БТСГ-ын бөх, аймгийн начин Батбаярын Сундуйжав 7 даваа, 2 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, Эв монгол клуб, Радиатор Сервис ХХК-ий бөх, Довдоны Сумъяабазар 6 даваа, 3 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Увс аймгийн Тэс сумын харьяат, Алдартан клубын бөх сумын заан Галдандагвын Цэрэнтогтох 6 даваа, 3 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх Мөнхбаатарын Баяржавхлан 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Бадрах өглөө Нэгдэл клубын бөх сумын начин Зоригтын Анхбаяр 4 даваа, 5 унаатайгаар тавдугаар байр, Баян-Өлгий аймгийн харьяат, "Алдар" спорт хороо, Тастүлек бөхийн дэвжээний бөх Серикбайн Нуртилек 4 даваа, 5 унаатайгаар зургаадугаар байр, Булган аймгийн Хангал сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх Сайнбаярын Жавхлан 4 даваа, 5 унаатайгаар долоодугаар байр, Архангай аймгийн, Хайрхан сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, Содномжамцын Бат-Эрдэнэ 3 даваа, 6 унаатайгаар наймдугаар байр, Увс аймгийн Давст сумын харьяат, Увс, Давст сумын бөх сумын заан Цэвэгмэдийн Бямбацогт 3 даваа, 6 унаатайгаар есдүгээр байр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аварга дээд сургуулийн бөх , сумын начин Баярдэлгэрийн Баасанчулуун 2 дава, 7 унаатайгаар аравдугаар байрт тус тус шалгарав.
Энэ ангиллын Уран барилдааны шагналыг Нэгдэд клубын З.Анхбаяр, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Их богд дэвжээний Э.Ганбаяр нарт гардуулав.
Багийн дүнгээр тэргүүн байрт “Алдар” спорт хороо, дэд байрт Орхон аймгийн БТСГ, гутгаар байрт Тува улсын баг тус тус шалгарч шалгарч, Алта, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардлаа.
Энэхүү барилдаанд бүртгүүлж, барилдсан бөхчүүд болон дасгалжуулагч нарыг Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзэхийг урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (1)