МАН-ын бүлэгт гарын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт, үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын явцын талаар багц мэдээллийг танилцуулжээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрбээр "БНЭАУ-ын 1.2 тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл яригдаад, 2019 оноос хойш эхлээд явж байгаа. Гэвч энэ зээл хүрэлцэхээргүй нөхцөл байдал үүссэн. Цар тахлаас хойш тоног төхөөрөмж зэргийн үнэ бүгд өссөн. 431 сая ам.долларыг нэмж, авах гэрээг байгуулах, гэрээ байгуулсан тохиолдолд УИХ соёрхон баталж, энэ төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ. Үйлдвэрийг 2027 ондоо багтааж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн түүхий тос хэрэглэнэ. Түүхий тос хэрэглэж, тунгалаг нефт бүтээгдэгдэхүүн үйлдвэрлэснээр Монгол Улсын хэрэглээний 55 хувийг хангана. Өнөөдрийн байдлаар манай улсад Петро чайна дачин тамсаг ХХК, Доншен гэх компаниуд газрын тос олборлож байна. 530 орчим мянган тонн түүхий тосыг 2024 оны гүйцэтгэлээр олборлохоор байна. Үйлдвэр ашиглалтад орчноор 1 сая тонн түүхий тосны нэмэлт хэрэгцээ үүснэ. Тэгэхээр Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр олборлогч кампаниуд болон хайгуулын талбайнуудыг нэмж зарлана" гэлээ.
Сэтгэгдэл (5)