МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Газрын тос боловсруулах үйлдэрийн түүхий эдийг дотоодоосоо хангана гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж байдаг. Тиймээс газрын тос олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бий. Хуучин 1,1 сая тоннд хүрч байсан бол одоо 520 мянга орчим тоннд хүрч байна. Хоёр дахин буурсан. Иймд энэ нөхцөл байдлын учир шалтгааныг тодруулах хэрэгтэй. азрын тос боловсруулах үйлдэрийн түүхий эдийг дотоодоосоо хангахыг бүлгийн гишүүд дэмжсэн. Тиймээс олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээд тодорхой чиглэлүүдийг өгсөн" гэв.
Сэтгэгдэл (1)