Намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна. Энэ дагуу нийслэлийн 10 байршилд мод тарих боломжтой. Түүнчлэн Ойн тухай хуулийн 31-р зүйлд "16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана" хэмээн заасан байдаг талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.