Архивын ерөнхий газраас хурдны замын эхлэл хүртэлх хойноос урагш чиглэлийн авто замыг хааж, шинэчлэхээр болжээ. Авто замыг аравдугаар сарын 4-ний 22.00 цагаас 8-ны 06.00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх юм байна.
Ингэхдээ урдаас хойшоо чиглэлийн зүүн хэсгийн эгнээний замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулахаар төлөвлөжээ.
Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан зөвлөлөө.