Шархадны авто замаас Улаанхуаран ЭКО хүнсний зах хүртэлх замыг 10 дугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас хааж, 10 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цагийн хооронд засварлана.
Улаанхуаран ЭКО хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замыг 10 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цагаас 10 дугаар сарын 07-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж холбогдох байгууллагаас мэдээллээ.