Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “2025 онд яамны төсөв 4.5 их наяд төгрөгөөр батлагдсан. Нийгмийн даатгалын сангийн улсын төсвөөс авч байгаа татаас жил бүр нэмэгдэж байна. 2025 онд 1.4 их наяд, 2026 онд 2.5 их наяд, 2027 онд 2.9 их наяд төгрөгийн татаас авч байж тэтгэврээ олгох нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн ирэх жил цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэхээр төсөвт тусгаж, УИХ-д өргөн барьсан.
Энэ жилээс Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй уялдан томоохон шинэчлэл хийгдэж байна. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн, байгууллагын төлдөг хоёр хувийг нэрийн дансанд хуримтлуулж эхэлсэн. Мөн эхнэр, нөхрөө алдсан ахмадууд өөрийн тэтгэвэр дээрээ 20 хувийн нэмэгдэл авдаг болох тогтолцоонд шилжих юм.
Түүнчлэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж болгож 120 хоногийн цалин авдаг байсан бол одоо 140 хоногоор тооцож авдаг болно" гэв.
Сэтгэгдэл (8)