Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өчигдөр буюу есдүгээр сарын 14-нд нээсэн билээ. Тэгвэл Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажил арав, арваннэгдүгээр сард дуусна. Харин Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барих тухай Хотын дарга өнөөдөр мөн хэлсэн юм. Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурах тоон судалгаа байгаа аж.
Сэтгэгдэл (2)