Чингэлтэй дүүрэгт 5-р сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барьж байсан гүйцэтгэгч компани 5 жилийн хугацаанд барилгыг бүрэн ашиглалтад оруулаагүй тул өнгөрсөн 8-р сард гэрээг цуцалж, 9-р сард багтаан ашиглалтад оруулахаар бусад арга хэмжээг авсан. Барилгын ажил 99 хувьтай байгаа ба төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орж, сурагчдаа хүлээн авах боломжтой болсон юм гэж БШУЯ-аас мэдээлэв.