Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аяныг эхлүүлсэн. Авто машинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг хийж эхэлсэн.
Тухайлбал,
- Явган хүний замыг засаж, сайжруулж байна. Энэ онд хот 27800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийж байна.
- Нийтийн тээврийн 109 автобусыг нэмэлтээр явуулж, өдөрт 1200 орчим автобус үйлчилж байна. Энэ сард их багтаамжийн 31 автобусыг хүлээж авна.
- Хөдөлгөөн ихтэй хорин уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо.
Сэтгэгдэл (1)