Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам” батлагдаж, сүүлийн гурван жилийн хугацаанд тус үнэлгээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцаж буй хүүхдүүдийг хамруулан зохион байгуулсан.
2023-2024 оны хичээлийн жилд 1,498 цэцэрлэг, ерөнхий боловсролын 785 сургуулийн 71,824 хүүхэд хамрагдсан ба “Сургуульд бэлтгэгдсэн байдал”-ын үнэлгээний үр дүнд суурилсан зөвлөмжийг бэлтгэн та бүхэндээ хүргэж байна.
Зөвлөмжийг уншиж судлан цаашид сургалтын чанарыг сайжруулах ажлыг өөрийн дүүрэг, аймгийн бодлого, төлөвлөлтөд тусгаж, үр дүнг тооцон ажиллахыг хүсье гэж Боловсролын Ерөнхихй газраас мэдээлэв. Зөвлөмжийг ЭНД дарж харна уу.