09:00 цагт: “RMC үр шилжүүлэн суулгах төв”, “Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо”, “АШУҮИС-н Эмгэг Физиологийн тэнхим” хамтран нөхөн үржихүй, эх барих, эмэгтэйчүүд болон үргүйдлийн олон улсын ээлжит хурлыг “REPRO TALK 2024 – Reproductive treatment: Beyond basic to clinic” сэдвээр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.
09:00-13:00 цагт: ЭЗХЯ, НҮБ хамтран есдүгээр сард болох НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-тад оролцох Монгол Улсын бэлтгэлийг хангах хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийг НҮБ-ын байранд зохион байгуулна.
10:00 цагт: Дуучин А.Төгсбаярын “Пянзны нээлт” Blue sky tower-ийн 1 давхарт Wall Street Restaurant lounge-д болно. Утас: 8667-1400
10:00 цагт: Хотын дарга Х.Нямбаатар Батарей станц байгуулах гэрээнд гарын үсэг зурна. Яармагийн Хангарди ордны 1 давхрын Хүндэтгэлийн танхимд. Утас: 99901600
10:30 цагт: Паралимпийн алтан медалийн эзэн У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар Монголын Таеквондогийн холбооны байранд ирж, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно.
11:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээнд оролцоно.