Эмэгтэй буудлагын 50 метрийн гурван байрлалд буудах дасгалд О.Есүгэн долдугаар байр эзэллээ. Урьдчилсан шатанд 589 оноо авч, дөрөвдүгээр байраар шилдэг наймд шалгарсан манай тамирчин шигшээд 407.6 оноо авсан юм.
Энэ дасгалд Швейцарын Чара Леон 664.4 оноо авснаар гурван жилийн өмнө нутаг нэгт Нина Кристений тогтоосон дээд амжилтыг эвдлээ.
Урьдчилсан шатанд олимпын рекорд тогтоосон АНУ-ын Саген Маддалена, БНХАУ-ын Жэн Чиун Юүэ нар мөнгө, хүрлийн эзэд болжээ.
Ийнхүү гурван тамирчинтай оролцсон манай буудлагын шигшээ багийн тэмцээн өндөрлөлөө.
Сэтгэгдэл (1)