Нийслэлийн цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг наймдугаар сарын 1-ний 09:00 цагаас авч эхэлсэн.
Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар буюу 24 цагийн хугацаанд нийслэлийн цэцэрлэгт бүртгүүлэх 49,736 хүсэлт ирээд байгааг албаны эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал
- хоёр настай 10,977
- гурван настай 12,268
- дөрвөн настай 13,089
- таван настай 13,398 хүүхэд бүртгүүлэхээр хандсан байна.
Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг наймдугаар сарын 18-ныг хүртэл E-Mongolia платформоор хүлээн авна.