Олон улсын хүүхдийн спортын Х наадам Монгол Улсад болохтой холбогдуулан БТСУХ-ноос мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Энэ удаагийн наадам 11 төрлөөр зохион байгуулагдана. Энэхүү наадмыг зохион байгуулах хороон дээр 80 орчим хүн, сайн дурын 50 гаруй хүн наадмыг зохион байгуулах ажлыг хангаж ажиллаж байна. Тэмцээнд гурван улсын хамтаран нийт 446 тамирчин оролцоно. Үүнээс Монгол Улсын 196, БНХАУ Өвөр Монголын өөртөө засах орны 117, ОХУ-ын Буриад улсын баг 133 хлний бүрэлдэхүүнтэй оролцоно. Гурван улсын багаас нийт 76 дасгалжуулагч, 162 шүүгч оролцохоор байгаа.
Наймдугаар сарын 5-ны өдрөөс Найрамдал цогцолборт тамирчид байрлаж эхэлнэ. Энэ өдөр Монгол Улсыг тугийг өргөн ёслол болно. Наймдугаар сарын 6-ны өдөр Олон улсын хүүхдийн спортын Х наадмын нээлт Найрамдал цогцолборт болно" гэв.
Д.Батчулуун