Улаанбурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан ЭМЯ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүхий иргэн долоодугаар сарын 30-нд ХӨСҮТ-д тусгаарласан. 47 настай эрэгтэй тухайн иргэн 2024.06.25-2024.07.20 хүртэл АНУ болон Казахстаны Алматы хотоос Улаанбаатарт ирсэн маршруттай байна.
Түүний шинжилгээний хариу улаанбурхан мөн болохыг тогтоосон. Эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд эрсдэлтэй, идэвхжилийн нэгдүгээр зэрэгт шилжиж байна" гэв.
Батлагдсан тохиолдлын голомтыг тодорхойлох тандалт судалгааг хийж байгаа ба улаанбурхан өвчин халдварын зэрэг өндөр учир иргэд хувийн ариун цэврээ сайтар сахихыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (5)