“Даншиг наадам-Хүрээ цам” наадам наймдугаар сарын 3, 4-нд болохтой холбогдуулан Биеийн тамир, спортын хорооноос дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Даншиг наадмын хүрээнд Биеийн тамир спортын газар Бөхийн холбоотой хамтран Монголын үндэсний 256 бөх, Буриад үндэстний 64 бөх, Өвөрмонгол үндэстний 64 бөх гэсэн гурван төрлөөр бөхийн барилдааныг явуулна. Даншиг наадмын бөхийн барилдааны онцлог бол бөхчүүд ам авдаггүй, сугалаа сугалан барилддаг. Гаднын бөхчүүд ирж оролцоно хэмээн хүсэлтээ өгсөн.
Үндэсний сурын харвааг Сурын холбоотой хамтран зохион байгуулна. Харвааг Үндэсний сурын харваа гэсэн нэг төрлөөр явуулна" гэв.
Сэтгэгдэл (14)