Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт буюу өнөөдөр товлосон.
Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг долдугаар сарын 4-нд Барилга, технологийн политехникийн коллежийн байранд эхэлсэн. Учир нь нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 24 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүн багтахгүй учир өөр байранд хурлыг зохион байгуулж байгааг албаныхан мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (1)