Сүүлийн жилүүдэд зуны улиралд орох борооны хэмжээ нэмэгдэж буйтай холбоотой суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой олноороо орж ирэх болсон.
Хэрхэн сэргийлэх вэ?
- өндөр өвс, буттай газраар явахаас аль болох зайлсхийх,
- ой мод, хадтай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, бээлий өмсөх,
- хүүхдийн тоглоом, тэрэг гэх мэтийг сайтар шалгах,
- бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
Могойд хатгуулсан тохиолдолд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд нэн яаралтай хандана уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 100 айлын урд талын 11 дүгээр хороолол, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүүн урд талд байрлаж байна.
Сэтгэгдэл (32)