Энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөхийг хүсвэл 2024 оны долдугаар сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр татварын нэхэмжлэл бүхий асуулгад “ТИЙМ” гэсэн товчийг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө гэж Татварын байгууллагаас мэдээллээ.
Төлөх боломжтой татварын төрөл
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- Малын тоо толгойн албан татвар
- Авто замын байгууламж ашигласны төлбөр